0Орос улсын Алс Дорнодын Камчаткийн дархан цаазат газар “чимээгүй байх” аян эхэлж байна. Ан амьтан төллөх цагаар тэднийг түгшээхгүйн тулд энэ аяныг зохион явуулж байна. Командорын дархан цаазат газар орохыг өнөөдрөөс хориглосон юм. Энэ дархан цаазат газар тэнгисийн ихэнх шувуу өндөглөж, үүрээ засч байна. Үнэг, хойд нутгийн зэрлэг буга төллөж байгаа. Дархан цаазат газар 6-р сарын эцэс хүртэл хөл хорьжээ.