Найруулагч Юрий Любимовын байгуулсан Таганк дахь нэрд гарсан Москвагийн театр 45 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тус театр уран сан, авьяаслаг жүжигчид, зоригтой туршилтаар үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Энэ театр уран бүтээлийн эрх чөлөөт байдлаар бусдаас ялгардаг. ЗХУ-ын үед “Таганкийн” театрыг “эрх чөлөөний арал”, “чөлөөт сэтгэлгээний эх булаг” хэмээн нэрлэдэг байв. Театрыг хаана хэмээн байнга дарамталдаг байсан тул найруулагч Юрий Любимов таван жил эх орноосоо явжээ. Өдгөө 91 настай найруулагч 50 гаруй жүжиг тайвснаас ихэнх нь олон улсын наадмаас өндөр дээд шагнал хүртсэн байна.