Гүржийн сөрөг хүчин ерөнхийлөгч Михаил Саакашвилиг албан тушаалаасаа огцрохыг шаардсан энхийн ажиллагааны илүү өргөн хүрээтэй үе шатыг эхэлж байна. Сөрөг хүчний удирдагчид, түүнийг дэмжигч 10 мянган хүн Гүржийн зүүн, баруун нутгаас өчигдөр орой Тбилист ирсэн юм. Парламентын талбайд болж байгаа жагсаалд тэд нэгджээ. Сөрөг хүчнийхэн засгийн газар, ерөнхийлөгчийн өргөө, олон нийтийн телевизийн өмнө өдөржин, шөнөжин майхан, өнөөгийн авторитар дэглэмийг бэлэгдсэн “шоронгийн гянданд” жижүүрлэж байна.