0ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Пхеньянд хүрэлцэн ирлээ. Тэрээр БНАСАУ-ын удирдлагатай Солонгосын хойгийн байдал, хоёр орны харилцааны хөгжлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.


0Айлчлалын хөтөлбөрөөр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Ы Чунтай яриа хэлэлцээ хийнэ. Урьд мэдээллийн эх сурвалжийн уламжилснаар БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир болон оросын Гадаад хэргийн сайд нар 4-р сарын 23-нд уулзаж магадгүй юм.


0Сергей Лавровын Пхеньянд хийх яриа хэлэлцээний гол сэдэв Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээ байна. Пхеньян саяхан хүчтэй пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны дараа БНАСАУ зургаан талын яриа хэлэлцээнээс гарахаар шийдсэнтэй холбогдуулан 6 талын яриа хэлэлцээгээр байдлын ирээдүйг хэлэлцэнэ. Орос улс зүүн хойд Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэх ашиг сонирхолын үүднээс БНАСАУ-ыг энэ яриа хэлэлцээнд эргэж орохыг нэг бус удаа уриалж байсан юм.