0Орос улсын найруулагч Владимир Борткогийн “Тарас Бульба” кино хоёр долоо хоногт Орос, Украины кино прокатад зардлаа бүрэн нөхлөө. Николай Гоголийн 200 жилийн ойд зориулан түүний хамгийн нэрд гарсан туужаар хийсэн энэ кино 516 сая рублээр босч, 544 сая рублийн орлого олжээ. Украины казакудын гадны түрэмгийлэгчидийн эсрэг тэмцлийн тухай түүхэн кино дэлгэцнээ буулгасан оросын сонгодог зохиолуудаас хамгийн их орлого олжээ. Киног залуу үе төдийгүй ахимаг насны хүмүүс их сонирхожээ.