Эрдэмтэд 1995 оноос хойш нээсэн нарны 350 орчим гаригаас хэмжээгээрээ дэлхийг санагдуулах гаригийг өөр одот системээс илрүүлжээ. Францын Гренобль ажиглалтын төвд ийм нээлт хийсэн байна. Эдгээр гаригийн ихэнх нь Бархасвадь маягийн хийн аварга том гариг байдаг бол масс нь дэлхийн массаас дөнгөж хоёр дахин их юм. Мөн одот системд дэлхийнхээс долоо дахин их масстай бас нэг гариг байна. Үүний гадаргуун ихэнх хэсгийг гүнзгий далай эзэлж байна гэж эрдэмтэд таамаглаж байна. Ус шингэн хэлбэрээр байх нь амьдрал үүсэхэд чухал нөхцөл аж.