Орос улсын сангийн сайд, Засгийн газрын дэд сайд Алексей Кудрин төсвийн зардлыг нэмдэг үе ард хоцорч байна хэмээн үзжээ. Тэрээр Холбооны зөвлөлд хэлсэн үгэндээ, 2010-2011 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 7,4 хувиас 5 хувь хүртэл бууруулж, алдагдлыг нөхөхөд нөөцийн сангаас бага хөрөнгө зарцуулна. “Тэгэхлээр зарим үүргийн чиглэлээр зардлыг бууруулна. Тэргүүн зэргийн зорилтыг илүү анхааралтай харах хэрэгтэй” хэмээн Сангийн яамны тэргүүн мэдэгдэв. Ямар салбарт санхүүжилтийн хөтөлбөрийг бууруулах тухай тэр тодоруулсангүй. 2009 оны төсөвт хямаралтай тэмцэх, нийгмийн зорилгоор тэр дундаа тэтгэвэр нэмж, барилгын сууцанд их хэмжээний мөнгө зарцуулахаар тусгажээ.