Нью-Йоркийн Сотбис дуудлага худалдааны газар өнөөдөр оросын бүтээлийн жилийг нээж байна. Энэ худалдаагаар санхүүгийн хямарлыг харгалзан “хуучин” үнэ тогтоож, эхний худалдаагаар 12-17 сая долларын орлого олох бодолтой байна. Сотбис дуудлага худалдааны газар шүтээн, Фабержегийн мөнгөн эдлэл, зөвлөлтөөс хойшх модерн зураг зэрэг бүтээлийг дуудлагаар худалдана. Иван Айвазовскийн “Колумб Палосоос хөдлөх нь зургийг 1,5 сая доллароор үнэлжээ.