0Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл насанд хүрээгүй хүүхэд орой үдэш олон нийтийн газар томчуудын хараа хяналтгүй байхыг хориглосон хуулийг өнөөдөр дэмжив. Энэ хуулиар насанд хүрээгүй хүүхэд эсвэл тэдний эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоог бууруулах зорилготой юм. Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд хор хохирол учруулж болох газрыг хожим тодорхойлно. Тухайлбал кафе, бар, тоглоомын газар, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэн хүрээлэн, олон нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг юм.