Орос-НАТО-ийн зөвлөлийн ерөнхий штабуудын дарга нарын түвшинд 5-р сарын 7-нд төлөвлөсөн хурлыг хойшлуулж байгаагаа Орос улс НАТО-д албан ёсоор уламжлав. Умард Атлантын эвслийн ивээлд 5-р сарын 6-аас 6-р сарын 1-нд Гүржид цэргийн сургуулилт болох гэж байгаатай энэ холбоотой юм. НАТО Гүржид сургуулилт хийх бодолтой байгаа нь Орос улстай тогтоосон харилцааг сайжруулахад нөлөөлөхгүй бөгөөд Кавказд цэрэг-улс төрийн байдлыг муутгахад заналхийлж байна хэмээн Оросын тал үзэж байна.