0Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Солонгосын хойг, хоёр талын харилцааг хэлэлцэхээр өнөөдөр Пхеньяныг зорилоо. Орос улсын сайд хүнд нөхцөлд айлчилж байна. БНАСАУ 4-р сарын 5-нд пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасан билээ. Үүний хариуд Пхеньян цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнээс гарч, цөмийн объектын ажиллагааг сэргээж, МАГАТЭ-ийн шинжээчдийг тус улсаас гаргахаа зарлажээ. Гүүр шатаагаагүй тул БНАСАУ-ын хэлэлцээний үйл явцад татан оролцуулна хэмээн оросын тал найдаж байна. Айлчлалын төгсгөлд Сергей Лавров Өмнөд Солонгосыг зорино.