0Интернетийн оросын сегмент дэлхийн санхүүгийн хямарлыг тэсч, хөгжлийн шинэ боломжийг нээнэ гэдэгт Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна. Тэрээр “Лив жорнел” өөрийн шинэ дүрс бичлэгийн блогт ийнхүү мэдэгдэв. Дэлхийн сүлжээг идэвхтэй хэрэглэгч төрийн тэргүүн интернетийн орчинд ямагт сонирхолтой санаа, ер бусын шийдэл байдаг тул асар их давуу талтай хэмээн үзэж байна. Эдийн засагт тусалж, хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломж нээж, ажлын шинэ байр бий болоход тус болох шинэ төсөл өнөөгийн санхүүгийн асуудлын хариу байна гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна.