Москва дэлхийн эрчим хүчний хамтын ажиллагааны хууль эрхийн баазыг шинэчилж эхэллээ. Орос улсын ерөнхийлөгчийн албан ёсны вэб хуудаст өчигдөр эрчим хүчний салбарт олон улсын хэмжээнд хамтран ажиллах шинэ загвар байгуулах саналыг нийтэлжээ. 
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах өнөөгийн систем хямарлыг шийдэж, урьдчилан сэргийлэх аргагүй байгаа тухай баримт бичигт тэмдэглэжээ. Оросын түлшийг Украины нутгаар дамжуулан Европт хүргэхтэй холбоотойгоор дэгдсэн хийн хямарал үүнийг харуулж байна. Урьдын баримт бичигт тэр дундаа Эрчим хүчний хартид эрчим хүчний салбартай холбоотой орчин үеийн бусад бодит байдлыг харгалзаагүй байна. Тиймээс Орос улс хуулиар үүрэг хүлээх цогц шинэ хэлэлцээр байгуулах асуудлыг дэвшүүлсэн юм. Одоо үйлчилж байгаа эрчим хүчний хартигаас ялгаатай нь үндсэн үйлдвэрлэгч бүх орнууд, тээвэрлэгчид, эрчим хүчний нөөц хэрэглэгчид энэ гэрээний оролцогч байна. Энэ нь дэлхийн эрчим хүчний хамтын ажиллагааны бүх талыг хамрах ёстой. Шинэ баримт бичгийн хэлбэр нь тйим ч чухал биш хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн мэдэгдсэнээр бид хууль эрх зүйн дурын хэлбэрээр яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна. Тиймээс шинэ хэлэлцээ байгуулах бүрэн боломжтой гэж улс төрийн байдлыг судлах төвийн тэргүүн Константин Симонов үзэж байна. Эрчим хүчний хартид хийг Туркменээс европт чөлөөтэй нийлүүлэхээр заасан тул бид энэ хартийн эсрэг байгаа мэт эртнээс ярьж хэлж байсан. Үнэн хэрэгтээ бид үүнийг бараг зөвшөөрсөн. Орос улс туркменээс авсан хийг дахин худалдах бус дамжуулж байна. Эрчим хүчний нөөц боловсруулагч Орос улс, мөн худалдан авагч Европын Холбооны байр суурь нэлээд давхцаж байна. Миний бодлоор байр сууриа нэгтгэх сайхан боломж бий. Маргаантай мөч нэлээд бага юм. Тэгэхлээр ямар нэг нийтлэг баримт бичгийг ирэх жил боловсруулна гэж эрчим хүчний салбар дахь оросын мэргэжилтэн үзэж байна. Орос улсын саналыг энэ сарын төгсгөлд Болгарын нийслэлд болох олон улсын эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад анх удаа өргөн хүрээнд хэлэлцэхийг үгүйсгэхгүй. Оросын санаачилгыг танилцуулсан сонирхогч бүх тал Софи хотноо цуглана. “Их наймын улсууд”, “их хорь”, нефть болон хийн үндсэн үйлдвэрлэгч ТУХН орнууд юм.