Тусгай ачаа тээвэрлэхээр “Оросын төмөр зам” компанийн байгуулсан “Первая грузовая компани” НХН өнөөдрөөс Монгол Улсад нефть нийлүүлж эхэллээ. Нефть бүхий долоо цистерний эхний хэсгийг Эрхүү мужийн хилийн Наушк өртөөгөөр монголын хэрэглэгчдэд илгээжээ. Дөрөвдүгээр сарын төгсгөлд 22 мянган тонн бензин, дизель түлш нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор Эрхүү, Буриадын нутагт ажиллаж байгаа Дорно-Сибирийн төмөр зам компани нефть болон нефть бүтээгдэхүүн Монголд нийлүүлж байв. Дорно Сибирийн төмөр зам 2008 онд нийт дүнгээр Монгол Улсад 8 сая тонн нефть нийлүүлжээ. “Ангарын нефть химийн компани” нефть бүтээгдэхүүний ихэнх хэсгийг нийлүүлдэг. “Первая грузовая компани” нефть нийлүүлж эхэлсэн ч, Дорно Сибирийн төмөр зам компани урьдын адил хөрш оронд нефть нийлүүлнэ.