Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ард түмэнд улам ойртож байна. Тэрээр “Лив жорнел” вэб хуудаст өөрийн блог буюу тэмдэглэлээ нээлээ. Д.Медведев анх удаа интернетэд тэмдэглэл хөтөлж байгаа юм биш ээ. Албан ёсны www.kremlin.ru вэб хуудаст төрийн тэргүүний мэдэгдлийг тавьдаг блог бий. Бүртгэлтэй хэрэглэгчид үүнд саналаа үлдээх боломжтой. Тэмдэглэлээ “Лив жорнел” вэб хуудаст тавьснаар хэрэглэгчдэд илүү их боломж бүрджээ. Одоо интернет хэрэглэгчид ерөнхийлөгчийн төдийгүй бусад хүмүүсийн байр суурьт саналаа хэлнэ. Өөрөөр хэлбэл тэд мэтгэлцэж, санаа бодлоо илүү чөлөөтэй илэрхийлэх боломжтой болно. Хэт бүдүүлэг өнгө аястай үг хэллэгийг хянана.
Д.Медведев интернет идэвхтэй хэрэглэж, багагүй цаг зардаг болохоо нуусангүй. 20 сая хүн бүртгүүлсэн “Лайв жорнел” вэб хуудаст ерөнхийлөгч тэмдэглэл хөтөлснөөр олон хүний санаа бодол, байр суурьтай шууд танилцах боломж бүрдэж байна. Д.Медведев “Лайв жорнел” вэб хуудас дахь өөрийн тэмдэглэлээс шинэ санаа олно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Интернет блогт зарчмын давуу тал байна. Үүнд ямагт сонирхолтой санаа, ер бусын шийдэл байдаг. Тиймээс би та бүхний хүсэлтээр блогтоо мэтгэлцээн өрнүүлэх боломжийг өргөжүүлэхээр шийдсэн билээ. “Лив жорнел” вэб хуудаст бүх бичлэгийг байрлуулах тул олон хүн эртнээс хүсч байсанчлан хэн нэгний үлдээсэн сэтгэгдэлд тайлбар хийх боломж бүрдэнэ. Блогт үлдээсэн ямар нэг сэтгэгдэлд тайлбар хийх хүсэлтэй бол шууд бичих боломж бүрдсэн. Мэдээж хэрэг эхний үед уншигчдын олонх нь орос хэлтэй хүмүүс байна байх. Интернет нь дэлхийн сүлжээ тул аажимдаа “Лив жорнел” вэб хуудас дахь ерөнхийлөгчийн блогт гадаадын хэрэглэгчид сэтгэгдлээ үлдээнэ байх. Олон улсын тавцанд улс орны нэр хүндийг бүрдүүлэхэд энэ чухал хэмээн улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Сергей Марков ярьж байна.Ерөнхийлөгч Д.Медведевийн байр суурийн талаар олон оронд мэдэх тусам Орос улсыг илүү ойлгоно. Орос улсад хандах хандлага, мөн Орос улсын бусад оронд хандах хандлага дээшилнэ гэж улс төр судлаач тэмдэглэж байна. Ерөнхийлөгч Д.Медведев энэ блогийг бүтээснээр орчин үеийн нэр хүндээ дахин баталж байна.
Д.Медведевийн шинэ блогийг дараах хаягаар уншина уу http://community.livejournal.com/blog_medvedev