0Орос, Хятад улс БНАСАУ-ын нутгаар Хасан-Тумаган-Түмэн олон улсын тээврийн шинэ замыг 2009 онд нээсэн тухай бүс нутгийн “Коммерсант” сонинд энэ тухай лхагва гаригт уламжлав. “Первая грузовая комапния” НХН-ийн Владивосток дахь салбар, Хятадын “Импорт-экспортын худалдааны “Яньбянь Хайхуа” компани гэрээнд гарын үсэг зурсан тухай энэ сонинд тэмдэглэжээ. Хойд Солонгосыг төлөөлөх “Донхай” олон улсын тээврийн төмөр замын компани 2009 оны 5-р сард гэрээнд нэгдэнэ. Орос улсаас хилийн гарцаар нүүрс, мод, мазут, хар металлын царил, бордоо зэргийг нийлүүлэх юм. Хятадаас ОХУ-ын нутаг дэвсгэрт ахуйн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж, цемент, арматур зэргийг хүргэнэ. “Хятадын тал солонгосын нарийн царигт оросын вагон хөдлөхөд шаардлагатай дугуй, илчит тэрэг, түлш зэргийг Туманган өртөөнд хүргэсэн байна. Төмөр замын дамжуулах хүчин чадал одоогоор хоногт 50-60 вагоноос багагүй байна” гэж “Первая грузовая компани”-ийн төлөөлөгчийн ярьсныг тус сонин иш татан мэдээлэв. БНАСАУ гэрээнд нэгдсэний дараа БНХАУ шахуу хугацаанд хойд Солонгосын нутгийг дайрдаг энэ маршрутын 120 км төмөр замыг бүрэн шинэчлэхэд бэлэн байна гэж “Коммерсант” сонинд бичжээ. Үүний дараа ачаа тээвэрлэлт хоногт дор хаяж 500-700 вагон хүртэл нэмэгдэнэ.