Лондоны “Арсенал” багт тоглож байгаа Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин Андрей Аршавин мягмар гаригт английн премьер лигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Ливерпуль” багийн хаалганд дөрвөн гол хийлээ. Тэмцээн 4:4 нэчсэн байна. Аршавинаас өөр ганц ч тамирчин хагас зуу гаруй жилд ийм амжилт гаргаагүй юм. Түүнээс өмнө “Вулверхэмптон” багийн довтлогч Деннис Уэсткот нэг тоглолтод эсрэг багийн хаалганд 4 бөмбөг оруулж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан бүр 1946 онд энэ тэмцээн болсон юм. Одоо Андрей Аршавин английн премьер лигийн жинхэнэ шилдэг тоглогч болохоо баталлаа.