Дрездений уран зургийн галарейн 15-р зууны төгсгөлийн “гэгээн гэр бүл” зургийг Москвад авчирлаа. Италийн зураач Андрей Мантеньийн бийрээр бүтсэн шилдэг бүтээлийг өнөөдрөөс Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн улсын музейд үзүүлнэ. Орос, Германы музей хамтын ажиллагааны арвин туршлагатай. Дайнаас хойш Москва хотод Дрездений улсын уран зургийн цуглуулгын хэд хэдэн үзэсгэлэн гарсан бол Пушкины нэрэмжит музейн бүтээлийг Германы үзэсгэлэнгийн танхимд мөн дэлгэн үзүүлж байсан билээ.