Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев зэрэг эрчим хүч, түүнийг дамжуулах салбарт хамтран ажиллах саналаа танилцуулав. “Ирээдүйн илүү тогтвортой урт хугацааны хөгжлийн загварт орчин үеийн, шинэ нөхцөлд дасан зохицох эрчим хүчийг хангах дэлхийн систем шаардлагатай” харин өнөөгийн загвар хямарлыг зохицуулж, урьдчилан сэргийлэх аргагүй болохыг баримт бичгт дурджээ. Тиймээс Орос улсын ерөнхийлөгч эрчим хүчний нөөцийн дэлхийн худалдааны хууль эрхийн үндсийг эрс сайжруулах тухай асуудлыг өргөн дэвшүүлсэн билээ. Тухайлбал олон улсын хуулиар үүрэг хүлээх шинэ цогц хуулинд гарын үсэг зурах тухай юм. Одоо үйлчилж байгаа Эрчим хүчний хартигаас ялгаатай нь түүнд оролцогчид “үндсэн бүх үйлдвэрлэгч орон, тээвэрлэгчид, эрчим хүчний нөөц хэрэглэгчид байх ёстой гэж Д.Медведев үзэв.” Шинэ баримт бичиг дэлхийн эрчим хүчний хамтын ажиллагааны бүх талыг хамрах ёстой.