0Дмитрий Медведевий цахим тэмдэглэл өнөөдөр “Лайф жорнел” сэтгүүлийн вэб хуудаст гарав. Эхний 6 цагт уншигчдын тоо 6 мянгаас давлаа. Энэ тэмдэглэлд төрийн тэргүүний албан ёсны вэб хуудсын материалыг хуулж тавидаг. Тэнд мэтгэлцээн явуулж, чухал сэдвээр тайлбар хийх боломжтой юм. Д.Медведевийн хэлснээр тэрээр интернетийн гүнд нэвтэрч, өдөр бүр ашигладаг байна. Интернет мэтгэлцээний шилдэг талбар хэмээн ерөнхийлөгч үзэж байна.