ОУ олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн шинэ үндэс суурь тавихийг санаачилж, зохих баримт бичгийн төслийг дэвшүүлж байна гэж Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведев Хельсинкид төрийн айлчлалынхаа хүрээнд мэдэгдэв.

Финланди мэн баримт бичгийн төслийг дэлхийн эрчим хүчний зах зээлд идэвхтэй хамтран ажиллахыг сонирхож буй орнуудаас түрүүн авна гэж тэрээр тэмдэглэв. Дараа нь төслийг бусад орон ба олон улсын байгууллагаар хэлэлцүүлнэ. Оросын ерөнъхийлэгчийн туслах Аркадий Дворкович Хельсинкид хэвлэлийн бага хурал дээр шинэ баримт бичгийн зорилгыг ийн тодорхойлсон байна. Бид харилцааг хэрэглэгч,уйлдвэрлэгч, дамжин өнгөрөгч зэрэг үйл явцад оролцож бүй бүх этгээдийн ашиг сонирхолд нийцэх ойлгомжтой найдвартай ил тод зарчмуудад тулгуурлуулахыг хичээж байна.

Эдүүгээ эрчим хүчний салбарын баримт бичгүүд орчин цагийн бодит байдалд нийцэхгүй байна. Эрчим хүчний хартид гарын үсэг зурснаас хойш ЕХ болон түүний эрх зүйн суурь,бүрэлдэхүүн өөрчлөгдөв. ЕХ-ны доторхи олонхи зарчмууд Хартийн зохих заалтуудад нийцэхгүй байна. Шинэ хэлэлцээр байгуулснаар л мөн зөрчлийг арилгаж болно. Тухайлбал удаа дара хэлэлцэж, бүр амлалт өгсөн боловч эдгээр баримт бичиг цөмийн материалыг хамрахгүй байна. Харин энэ асуудал бидний сонирхолыг их татаж байна. Эдгээр зарчмын ажиллагаа эрчим хүчний тусгай салбарын хувьд цөмийн нөөцийг хамрах ёстой гэж бид үзэж байна. Шинэ хэлэлцээр байгуулах замаар л асуудлыг шийдвэрлэж болно.

Баримт бичгийн хууль зүйн ямар ч хэлбэрээр яриа хэлцээ хийхэд бид бэлэн. Түргэн өөрчлөгдөж бүй дэлхийн бодит байдалд нийцэхүуй Эрчим хучний хартии өөртөд нь таалагдахгүй байгааг Орос хэзээ ч нуухгүй байсан. Энэ оны эхээр дамжин өнгөрөхтэй холбогдон хямрал гарсан нь үүнийг тод харуулав. АНУ,Канад, Хятад, Энэтхэг, Норвеги зэрэг дэлхийн өнөөгийн эрчим хүчний зах зээлийн нэн чухал олон этгээдийг Харти хамрасангүй. Иймээс шинэ баримт бичгийн асуудлаар хийх хэлэлцээ илүү өргөн цар хүрээтэй байх ёстой гэж ОУ үзэж байна. Эрчим хүчний нөөц үйлдвэрлэх, дамжин өнгөрөх, хэрэглэх орнуудын ашиг сонирхолыг цаашдаа ч тэнцүү болгох зорилт одоо тулгарсан . Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн шинэ суурь тавих тухай оросын санаачилга үүнд чиглэгдсэн юм. Энэ санаачилга Европ тив төдийгүй бүх дэлхийн эрчим хчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой.