Гүржийн сөрөг хүчин олон мянган хүний эсэргүүцлийн арга хэмжээгээ Улаан өндөгний баярын дараа ахин сэргээж байна. Тбилисийн төвд парламентын байшингийн өмнө өнөөдөр болох цуглаанд нийслэлийн оршин суугчдаас гадна Зүүн Гүржийн сөрөг хүчний төлөөлөгчид оролцоно гэж удирдагчид нь амлав. Баруун гүржийн хэдэн бүсийн төлөөлөгчид бас нэгдэж болзошгүй. Хүмүүсийг дайчлах иргэний хороог улс даяар байгуулав. Сөрөг хүчний цуглаан 4-р сарын 9-нд эхлэсэн. Тэд Тбилисийн төвд парламент, олон нийтийн телевизийн байшингууд ба төрийн тэргүүний өргөөг долоо хоногийн турш бүслэв. Ерөнхийлэгч Михаил Саакашвилийг огцоруулах нь сөрөг хүчний гол шаардлага юм. Ерөнхийлэгч хүнийг эрхийг олонтаа зөрчиж, улс орноо эдийн засгийн хямрал гаарахад хүргэсэн хэмээн тэд үзэж зэмлэн буруушааж байна.