Баасан гаригт эхлэх хоёр орны цөмийн санг хорогдуулах тухай шинэ гэрээг боловсруулах асуудлаархи зөвлөлгөөн дээр АНУ цөмийн байлдааны цэнэг төдийгүй түүнийг тээх хэрэгслийг хязгаарлах асуудлаар байр сууриа томьёолно гэдэгт ОУ найдаж байна гэж ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Сергей Кисляк мэдэгдлээ. СДЗ-ийг хязгаарлах тухай шинэ гэрээ тив дундын баллистик пуужин, шумбагч хөлөг дэх баллистик пуужин. Хүнд бөмбөгдөгч нисэх онгоц зэрэг байлдааны цэнэг тээх хэрэгслийг хязгаарлах ёстой гэж Дмитрий Медведев Финландид өчигдөр айлчлах үедээ мэдэгдлээ. Америкийн төлөөлөгчид хэлэлцээнд юутай ирэх нь бидний хувьд чухал гэж элчин сайд Кисляк хэллээ. АНУ буурьтай ажиллахыг эрмэлзэж байгаа нь багагуй зүйл гэж ОХУ-ын элчин сайд нэмж хэлэв.