Номхон далайн эдийн засгийн 3 дахь их хурал Владивостокод 7-р сарын 25-26-ны өдрүүдэд болох юм. Приморье бус нутгийн засаг дарга Сергей Дарькин энэ тухай захирамжинд гарын үсэг зурав. Бус нутгийн улс төр,эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар их хурлын хүрээнд санал шүүмжлэл жил дутам явуулж, Ази Номхон далайн бус нутгийн орнуудын тал бүрийн хэлхээ холбоог хөгжүүлэх боломжийг авч үзэж , хөрөнгө оруулалтын шинэ шинэ төслүүдийг таниулж байна. Номхон далайн эдийн засгийн анхдугаар их хурал Владивостокод 2007 оны 7-р сарын сүүлээр болсон билээ. Москва,Санкт Петербург ба оросын алс дорнодын бус түүнчлэн Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ ба Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бус орны 350 гаруй бизнес эрхлэгч, эдийн засагч, эрдэмтэд түүнд оролцсон, ОУ Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг 2012 онд дарглах ажиллагааны бэлтгэл, Приморскийн тоглоомын бус байгуулах асуудал форумын нэн чухал сэдэв болсон юм.