Орос Улс дэлхийн тоот номын сангийн зохион байгуулагчийн нэг болов. Номын санг нээх ёслол ЮНЕСКО-гийн төв байранд өнөөдөр болно. Энэ байгууллагад суугаа Орос Улсын байнгын төлөөлегч Элеонора Митрофановагийн мэдэгдсэнээр номын сан дэлхийн соёлын дээж ба архивыг үнэ төлбөргүй чөлөөтэй хэрэглэх боломж сая сая хүнд өгөх юм. Түүний сайтаас гар бичмэл, ховор ном, газрын зураг, авианы бичлэг, гэрэл зураг, кино үзэж танилцаж болно. Оросын мэргэжилтнүүд энэ төслийг үүсгэхэд тусласан бөгөөд орос хэл түүний ажлын долоон хэлний нэг болно.