НАТО Гүржэд цэргийн сургуулиа болилуулахгүй юм бол ОУ жанжин штабын дарга нарын хэмжээнд эвсэлтэй 5-р сарын 7-нд хийхээр төвлөсөн уулзалтад оролцохгүй гэж ОХУ-аас НАТО эвсэлд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдлээ. Эвслийн гишуун 19 орны 1300 цэргийн албан хаагч энэ сургуульд оролцоно. Рогозин эвслийн удирдлагад хандан цэргийн сургуулийг болилуулах хүсэлт тавьж, түүнийг өдөн хатгах ажиллагаа хэмээн нэрлэв. Рогозины ярьснаар бол энэ сургууль бус нутгийн байдлыг хурцатгаж, Саакашвили засгийн эрхэнд байх нөхцөлд Гүржийн цэргийн чадамжад туслахгүй.