Европын аюулгуй байдлын тухай гэрээний асуудлаар хэлэлцээ хийх зорилгоор дээд хэмжээний форум зарлан хуралдуулахыг ОХУ-ын ерөнхийлэгч Дмитрий Медведев уриалав. Тэрээр Хельсинкийн их сургуульд өчигдөр хэлсэн үгэндээ Европын аюулгүй байдлын өнөөгийн бутэц өнөө үеийн шаардлагад нийцэхгүй байгааг онцлон тэмдэглэлээ. Шинэ гэрээ Ванкувераас Владивосток хүртэл улс дундын харилцааны үрьд уялдуулан зохицуулсан зарчмуудыг батлан хөгжүүлэх ёстой гэж Дмитрий Медведев үзэж байна.