Красноярскт Сибирийн улсын агаар сансрын их сургуульд сансрын уудмыг судлах төвийг нээжээ. Хиймэл дагуул, сансрын биет, солир, суулт од төдийгүй сансрын хог хаягдал гэгчийг ажиглах боломж олгох 40 см-ийн онцгой дуран авай төвд бий. Сурвалжлагч Владимир Корецкий мэдээлэхдээ, “Хараа зүйн ажиглагчдын Пулковын хоршоолол” буюу “ПУЛКОН” хэмээх олон улсын хөтөлбөр дээр ажилаж буй эрдэмтэд онцгой дуран авайг бүтээжээ. Энэ хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөгийн байдлаар энэ нь Орос,Украин, Гүрж, Тажикистан, Туркмени, Боливи, Испани, Итали, Гемани, Хятад улсуудын эрдэмтдийн хэрэгжүүлж буй дэлхий орчмын тойрог зам, ойрын сансрыг судлах хамгийн өргөн цар хүрээтэй төслийн нэг юм. Арваад одон орны оргил ажилд оролцож байна. Красноярскийн дуран авай хоног дутам дэлхийгээс бараг 36 мянган км өндөрт 1000 орчим объектыг автомат дэглэмээр ба гараараа ажиглах боломж өгч байна. Түүний бүх эд ангийг гараараа хийсэн. Энэ багаж хурдан хөдлөх объектыг ажиглаж, чухам хаана байгааг тогтооно. Решетневийн нэрэмжит Сибирийн улсын агаар сансрын их сургуулийн захирал Геннадий Беляков ярихдаа “Ер нь одон орны оргилыг байгуулах үеэр германы дуран авайг худалдан авч оддыг ажигладаг. Бид өөрийн багажийг бүтээж өөр замаар замнаж байна. Бидний бүтээсэн дуран авай нэлээд түвэгтэй асуудал болсон сансрын хог хаягдлыг ажиглах боломжтой байна. Бид өөр обьектыг ч ажиглахад бэлэн. Дуран авай хот дотор байсан ч сансрын жижигхэн обьектыг ажиглаж байгааг төслийн зохицуулагч Алексей Маткин тэмдэглээд “Багаж маш өрөгөн хүрээтэй ажиллагаа яуулж мэдэнэ. Бид тоног төхөөрөмжөө гол төлөв хотын захад, гудамжны гэрлээс хол байрлуулдаг. Анхны ажиглалтын дүн маш таатай байв. Дэлхий орчмын тойрог замын обьект болон алс хол огторгуйн гэрэл зураг авсан” гэв. Сибирийн улсын агаар сансрын их сургууль хараа зүйн дуран авайг хэрэглэснээрээ улс орныхоо болон олон улсын ажиглах төвүүдтэй өргөн хоршлох юм. Одон орны оргил дэлхий даяар энд тэндгүй орших 30 байгууламжийг нэгтгэнэ. Тэгсэнээр Красноярск үнэн чанартаа гариг дэлхийн аюулгуй байдлын нэгэн төв болох юм. Сансрын уудмыг судлах төв нарны систем, дэлхийн агаарын дулаарал, татах хүч зэрэг Шувууны тулгуур ба хавсарга асуудлыг судлах юм.