Оросын хүн ам 1998 оны өрөнд идэгдсэн хэрэг явдлыг бодоход өнөөгийн эдийн засгийн хямралд сэтгэл санааны хувьд илүү бэлэн байна. Төрөөс хямралт байдлын тухай илэн далангүй ярьж, хүмүүст туслахыг оролдож байгаа нь чухал гэж Сербскийн нэрэмжит нийгэм, шүүхийн сэтгэл зүйн улсын эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал Зураб Кекелизе хэллээ. “Аж байдал доошлосонтой холбогдуулан нэг ч хүнийг гаргуунд нь орхих ёсгүй” гэж шинжээч тэмдэглэн хэллээ. Дэлхийн эдийн засаг бат орших чанараа шалгуулж байна. Орост хямралын хүрээ тийм их биш байсан ч, эдийн засгийн тогтворгүй байдал оросын хүн амын сэтгэлийг тугшээж байна.
Дашрамд ярихад оросын хүн ам 1998 оны хямралыг бодоход энэ удаа илүү бэлтгэлтэй байна. Манайхан өөрийн хүчинд л тулгуурлаж байна. Хэн нэгэн ирж ямар нэг юм авчирна гэж найдаагүй. Тухайлбал үйлдвэрчний эвлэлд найдвар тавихгүй байна. Энэ нь оросын хун амын нааштай тал. Тэд ямар ч байдлыг давж чадна. Амь мэнд үлдэхэд хэт хэрэгцээ шаардагдахгүй гэж Зураб Кекелизе хэллээ. Тэрээр эдийн засгийн хүнд нөхцөлд гэр бүлийн төсвөө төлөвлөх талаар хэдэн зөвлөмж өгөв. Ухаалаг хүмүүс зардлаа ухамсартай багасгана гэж Кекелизе хэллээ. Гэр бүлинхний харилцааг бэхжүүлж ойр дотоно хүмүүстэй сайн харилцаатай байх нь чухал. Дашрамд ярихад чинээлэг бус хүмүүс тансаг, тав тухтай амьдарч дассан баячуудыг бодоход гай гамшиг учирсан үед сэтгэл тийм их зовнихгүй байна. Байдал ямар болсоныг хамаатнуудтайгаа хамт авч үзэж дүгнэх хэрэгтэй. Эдийн засгийн ба сэтгэл зүйн үүднээс үнэлгээ өгвөл зохино. Хөрөнгө мөнгөө тоолж, ямар зардлыг хойш тавьж, хэмнэх боломжийг авч үзэх хэрэгтэй. Тухайлбал урьдын ажлаа хэвээр хийх, эсвэл нэмэлт цалинтай ажил хайх эсэхээ шийдэх хэрэгтэй. Мэргэшлээ дээшлүүлэх эсвэл өөр ямар нэг арга олж болно. Гэр бүлийнхээ материаллаг аж байдлыг дээшлүүлэх арга барилыг бодох хэрэгтэй. Энэ агуулгаар ямар нэг боломжийг заавал олж болно гэж Зураб Кекелизе хэллээ. Хямралын нөхцөлд идэх уух юмны зардлыг багасгаж болохгүй. Эрүүл амьдрах хэв маягийг заавал баримтлах хэрэгтэй. Архиар сэтгэлээ тайвшруулах хэрэггүй.