Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац энэ оны эхний улиралд 6,1 хувь болсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,5 хувиар бага байна гэж БНХАУ-ын улсын статистикийн удирдах газраас баасан гаригт мэдээлэв.
Манай тоймч Альберт Папоян эл сэдвийг ургэлжлуулэн бичихдээ, "ДНБ-ний өсөлтийн хурдац энэ оны эхний улирал сүүлийн 10 жилд хамгийн бага болсоныг Синьхуа хороо тэмдэглэжээ. Энэ нь дэлхийн санхүүгийн хямарал хятадын эдийн засагт зохисгүй нөлөөлсөөр байгаатай холбоотой" гэж тус хороо үзсэн байна. 
Хятадын ДНБ-ний өсөлт эхний улиралд дөнгөж 1,1 хувь болсоныг эдийн засгийн шинжээч Игорь Полетаев тэмдэглэж байна. Энэ нь 1992 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болсон. Урьд ДНБ-ний өсөлт их байсан учир эрх баригчид эдийн засгаа хэт халаахаас айж байсан. Экспортын уналт хятадын эдийн засагт нэлээд ноцтой цохилт өгсөн гэж Полетаев хэллээ.
Америкийн урьдын засаг захиргааны эдийн засгийн зозисгүй бодлогоос болж дэлхийг нэрвэсэн санхүүгийн хямарал хятадын эдийн засгийн байдалд ч нөлөөлөв. Тухайлбал сүүлийн хэдэн сард хятадын эдийн засагт оруулах гадаадын хөрөнгө ба экспорт эрс багасав. Чухамхүү гадаадын хөрөнгө оруулалт ба экспорт хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хөдлөх хүчин нэлээд удаан байсан юм. Хямарал үргэлжилж байгаа учраас хятадын фабрик заводыг хааж байна. Нэхмэлийн ба боловсруулах аж үйлдвэр их гарз хохирол хүлээв. Олон арван сая хүн ажилгүй боллоо. Үндэсний эдийн засгаа дэмжихээр 585 сая доллар гаргах тухай хятадын засгийн газраас өнгөрсөн оны 11-р сард зарлан мэдээлсэн билээ.Эрх баригчид нийгмийн чухал төслүүд болон дотоодын эрэлтийг урамшуулах, үйлдвэрлэлийн бүтцийг шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө гаргаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодолтой байна. Юанийн солих ханшийн бүтцийг шинэчлэхийг Хятад их ач холбогдолтой хэмээн үзэж байна. БНХАУ-ын ГХ-ийн яамны албан ёсны төлөөлөгч Зян Юуйн Бээжинд пүрэв гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнчлэн юанийн ханшийг тогтвортой хэвээр байлгах нь Хятадын төдийгүй дэлхийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж байна. Хятад болон сүүлийн хэдэн жилд эдийн засгийн хөгжлийн хурдацаар дэлхийд зонхилох байр эзэлж буй Орос Энэтхэг Бразил зэрэг БРИК хэмээн нэрлэсэн орнуудад өнөөгийн хямаралаас гарахтай холбогдуулан их найдвар тавьж байна. Харин «Хятад дэлхийг эдийн засгийн хямралаас дангаар гарч чадахгүй. Түүний уршгийг дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтийн хүчин чармайлтаар л арилгаж болно гэж “ДАОС-ын эдийн засгийн чуулга өмнөд хятадын Хайнань мужид нээгдэхийн өмнө түүний захирлуудын зөвлөлийн хоёр даргын нэг Зэн Пэйянь 4-р сарын 17-нд мэдэгджээ.