0Орос улс хэд хэдэн оронд үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхах бодлогод түгшиж байна. Зарим оронд ийм бодлого нийгмийн амьдралын бүх салбарт системтэй шинжтэй болсонд харамсаж байгаагаа Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. Нюрнбергийн шүүхийг буруушаасан фашизмын гэмт хэргийг зөвтгөх оролдлого, шинэ нацист уур амьсгал урьд байгаагүй хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа тухайд эгдүүцэж байгаагаа Яковенко илэрхийлэв. Женев хотноо өнөөдөр нээгдсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын бага хурал чухал болохыг дипломатч үүнтэй холбогдуулан мэдэгдэв. Өнөө үед дэлхий дахинаа ялгаварлан гадуурхах үзэл, гадны хүмүүсийг гадуурхах үзэл хараахан арилгаагүй тул энэ бага хурал нэн чухал хэмээн Яковенко хэллээ.