Орос улс дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлыг амжилттай даван туулах эсэх нь төр засаг, иргэний нийгмийн үйл ажиллагааг хэр уялдуулахаас их шалтгаална. Ерөнхийлөгч Д.Медведев НТВ телевизийн мэдээллийн албаны ерөнхий редактор Татьяна Митковатай уулзах үеэр энэ тухай мэдэгдэв.  Санхүүгийн цогц хямарлын үед улс төрийн үзэл бодлоос үл хамааран бүгд макро эдийн засгийн үзүүлэлтээс өгсүүлээд орон сууцны гэх мэт нийгэмд тулгарсан чухал асуудлыг шийдэх ёстой. Орон сууцны тухайд Д.Медведев хэлэхдээ, төр засаг барилгын салбарыг үргэлжлүүлэн санхүүжүүлж, орон сууцны барьцаат зээлийг өргөн хүрээнд ашиглах зэрэг нийгмийн орон сууцны хөтөлбөрийг дуусгана хэмээн амлав. Тэрээр энэ тухай хэлэхдээ: " Манайд барьцаат зээлийн асуудал эрхэлсэн тусгай сан бий. Сан бус орон сууцны барьцаат зээлийн агентлаг юм. Энэ агентлагт капиталын хувьд бэрхшээл гарах ёсгүй. Тиймээс бид энэ агентлагийн капиталыг 20 тэрбум рублээр нэмсэн. Мөн 40 тэрбум рублийг тус агентлагт зээл хэлбэрээр олгоно. Ингэснээр хүүгийн хувь хэмжээ иргэд урьд зээл авахад ямар байсан тийм хэмжээтэй болох юм." Хямарлын үед ажлын шинэ байрыг эрчимтэй бий болгож, жижиг бизнес эрхэлэх таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч үзэж байна.  Шинэ ажил эрхэлж, өөрийн бизнесээ хөтлөхөд сэтгэлээсээ бэлэн байгаа хүмүүст хэрхэн туслах талаар өнөөдөр бодох ёстой. Ажилгүйдлийн тэтгэмж авахаас энэ хүнд л дээ. Тухайн хүн өөрөө эрч хүчтэй амьдрах хүсэлтэй эсэхээс шалтгаалах юм. Нөгөө талаас хүмүүсийн гаргаж байгаа энэ шийдвэр хамгийн үнэ цэнэтэй билээ. Энэ тухайд тодорхой хариу шийдвэр гаргасан юм. Төр засгийн бодлогын янз бүрийн үнэлгээний тухайд Д.Медведев хэлэхдээ, “Энэ сэдвээр янз бүрийн байр суурь, төр засгийн үйл ажиллагааг янз бүрээр үнэлж байгаа нь чухал хэрэг гэж би үзэж байна”. Сүүлийн жилүүдэд бид бүгд үүний төлөө тэмцэж, бодит үр дүнгээс үүдээд хүмүүст төр засгийн үйлдлийг үнэлэх боломж олгосон” гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв.