Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага /ХАБГБ/-ын 15 жилийн босгон дээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах найдвартай хэрэгсэл болон хувирч байна. Манай тоймч Вячеслав Соловьев дэлгэрэнгүйг хүргэнэ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статустай тус байгууллагын бүрэлдэхүүнд Армени, Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан улс багтдаг. ХАБГБ нь үндэсний аюулгүй байдал, гишүүн улс бүрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үндсэн зорилготой. Гишүүн аль нэг улс оронд заналхийлэвэл бусад гишүүн орнууд цэргийн болон цэрэг техникийн шаардлагатай тусламж үзүүлэх үүрэгтэй билээ. ХАБГБ-ын бүрэлдэхүүнд үл багтдаг улс оронтой тогтоосон ижил төстэй харилцаа холбоог бодвол тус байгууллагын гишүүн улс орнуудын хооронд цэрэг-улс төрийн шинжтэй илүү чухал ач холбогдолтой зүйл үйлчилж байна. Тус холбоо 15 жилийн ойгоор цэрэг улс төрийн цогц байгууллагын хувьд эмхэлэн байгуулах үе шатаа үндсэндээ дууссан юм. Тухайлбал ХАБГБ-ын энхийг сахиулах байнгын хүчин байгуулах тухай шийдвэр гаргасан. ХАБГБ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Виталий Стругавец манай радио станцад энэ талаар ийнхүү ярив.  Өнөөгийн байдалаар дэлхийн практикт олон улсын ганц ч байгууллагад байнга ажилладаг энхийг сахиулах хүчин байхгүй. НҮБ-д улс орон бүр энхийг сахиулах талаар тодорхой үүрэг хүлээдэг. Гэхдээ тэд дүрэм ёсоор 3-4 долоо хоногт буюу тодорхой хугацаанд энэ хүчин ажиллуулах үүрэгтэй. ХАБГБ-ын энхийг сахиулах хүчин байгуулагдсан тохиолдолд дурын бүс нутагт, дурын цагт үйл ажиллагаагаа хэсэг хэсгээр биелүүлэхэд бэлэн байна. ХАБГБ-ын гишүүн бараг бүх оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд мэргэшсэн цэргийн хэсэг бий. Одоо энэ энхийг сахиулах хүчнийг нэгдсэн бүлэг болгох зорилт тавьж байна. Тэгвэл энэ бүлэг НҮБ-ын туг, ХАБГБ-ын хэлбэрээр дурын үйл ажиллагаанд оролцох боломжтой болно.
ХАБГБ-ын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд Түргэн байрших Хамтын хүчнийг шуурхай хүчин болгон өөрчлөх шийдвэр чухал алхам болсон. Үндэсний захирагдах зарчмыг хадгалах нөхцөлд үйлчилж байсан өмнөх системийг бодвол шинэ хүчин Орос улсын нутаг дэвсгэрт байрлана. Энэ хүчин цэргийн түрэмгийллийг таслан зогсоох, олон улсын терроризм, хэт даврах үзэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаа, онц байдлын үр дагаврыг арилгах тусгай ажиллагаа явуулна. ХАБГБ-ын орнууд Афганистан, Пакистанд, бүс нутагт терроризмтай тэмцэхэд АНУ болон эвслийн бусад гишүүн оронтой бүх талаар цогц хамтран ажиллахад бэлэн байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн билээ.