0Хамтын аюулгүй байдлын тухай гэрээ өнөөдөр 15 жил болж байна. Хожим нь энэ гэрээ Хамтын Аюулгүй байдлын тухай Гэрээний байгууллага /ХАБГБ/ болон өрчлөгдсөн юм. Энэ байгууллагад Армени, Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг 7 улс багтдаг. ХАБГБ-ын удирдлагууд энэ оны эхэнд ээлжит бус дээд хэмжээний уулзалтаар Шуурхай хариулах хамтын хүчин байгуулахаар шийдсэн юм. Мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэрэг, хэт даврах үзэл, олон улсын терроризмын эсрэг тэмцэх, цэргийн түрэмгийллийг таслах зогсооход энэ хүчин ажиллана. Ерөнхийлөгч Д.Медведев ХАБГБ-ын 2-р сард болсон дээд хэмжээний уулзалтаар Орос улс болон тус байгууллагын бусад орон Афганистан болон Пакистанд, тус бүс нутгийн терроризмын эсрэг үйл ажиллагаанд АНУ, бусад улс оронтой бүх талаар бүрэн хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдсэн юм.