0Энэтхэг улс тагнуул хийх зорилгоор дэлхийн гадаргуун нарийвчилсан зургийг цаг агаарын ямар ч нөхцөлд 24 цагийн турш дамжуулах анхны хиймэл дагуулаа хөөргөлөө. Бенгалийн булангийн Шрихарикот эргийн сансрын буудлаас пуужин тээгчийг даваа гаригийн өглөө хөөргөсөн байна. Шинэ төхөөргөөр тоноглосон РИСАТ аппаратыг Израилийн тусламжтайгаар бүтээжээ. Энэтхэгийн их сургуулийн оюутнуудын бүтээсэн харилцаа холбооны хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд орууллаа. Энэ хиймэл дагуул хотын барилга төлөвлөх, хуурайшилттай бүс нутагт мониторинг хийхэд тус болно .