0Хятадын компьютер үйлдвэрлэгчид хулсаар компьютерийн гар хийж байна. Тэд 6-р сард мөн хулсаар хийсэн хулгана, флэш зэргийг зах зээлд нийлүүлнэ гэж “Чайна дэйли” сонинд уламжлав. Компьютер урьдын адил хэвээр үлдэх хэдий ч, гар дагалдах эд ангийг хулсаар хийсэн байна. Хятадын инженерүүд гурван жил энэ шинэ бүтээлээ туурвижээ. Хамгийн гол нь хулс хугарамтгай учраас хэвлэх үед байнгын физик үйлчлэлийг тэсч чадахгүй байсан юм. Үүнийг хятадын мэргэжилтнүүд хэрхэн шийдсэнээ нууцалж байна. Хулсаар хийсэн гар бат бэх чанараар хуванцараас дутахгүй ажээ. Шинэ бүтээл статик цахилгаан хуримтлуулдаггүй бөгөөд хулсаар монитороос ялгарч байгаа статик цахилгааныг шингээдэг давуу талтай байна.