0Орос улсын Алс Дорнодод Амурын ховор бар зам тээврийн осолд оржээ. Өнгөрсөн шөнө Нарва голын гүүрээр гарч явахад нь машин мөргөжээ. 3-5 настай барын шүд нь хугарч, нуруу нь гэмтэсний зэрэгцээ толгойдоо олон шархадсан байна. Араатны мөргөсөн машины эзэн зугтсан байна. Шархадсан араатныг анзаарсан жолооч экологчдод энэ тухай утсаар мэдээлжээ. Малын эмч нар ослын газар ирж, араатныг Уссурийскийн сэхээн амьдруулах төвд авчаачжээ. Амурын барыг олон улсын улаан номонд бүртгэсэн байгаа. Энэ амьтан зөвхөн Оросын Алс Дорнодын өмнөд хэсэгт нутагладаг. Тэнд одоогоор 500 орчим толгой бар байна.