0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хельсинкт айлчлахдаа европын Аюулгүй байдлын тухай шинэ Гэрээ боловсруулах саналаа тодорхойлж байна. Төрийн тэргүүний туслах Сергей Приходько энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Баримт бичиг хуулиар үүрэг хүлээсэн шинжтэй байхаас гадна бүх орны ашиг сонирхолыг тэгш харгалзах ёстой гэж Москва үзэж байна. Д.Медведев болон Финляндын ерөнхийлөгч Тарья Халонен нарын яриа хэлэлцээний гол сэдвээр Кремлийн төлөөлөгч Орос улсаас Европ хүртэл Балтын тэнгисийн ёроолоор хийн хоолой барих “Хойд урсгал” төслийг сонгожээ. Ойн салбарт тухайлбал Оросоос Финляндад мод нийлүүлэхэд хамтран ажиллахад хоёр орны төрийн тэргүүн нар онцгой анхаарал хандуулна.