0НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хойд Солонгос тээгч пуужин хөөргөснийг буруушаасны хариуд БНАСАУ-ын удирдлага Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнээс гарахаар шийдсэн нь “цаг үеэ олсон арга хэмжээ” гэж үзэж байна. Ардын бүгд найрамдах улсын төв сонин “Нодон синмун” сонинд ийм байр суурь илэрхийлжээ. Үүссэн нөхцөл байдлыг харгалзан Пхеньян цөмийн хүчин чадлаа өргөжүүлэх бодолтой байна гэж тус сонинд бичжээ.


0НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ удаа цөмийн тогтоон барих хүчин бидэнд хэр чухал болохыг мэдрүүллээ хэмээн “Нодон синмун” сонинд бичсэн байна. Манай улсын дээд үнэт зүйлийг хадгалах, тусгаар тогтнол, оршин байх эрхийн баталгаа тул үүнийг батлан хамгаалах зорилгоор үргэлжлүүлэн бэхжүүлнэ.