Сонгодог урлагийн уламжлалт баяр Москвагийн Кремлийн музейнүүдийн сувд болсон Зэвсгийн үзэсгэлэнгийн танхимд болж байна. Солер, Инфант, Альбенис, де Фалья нар болон испанийн бусад хөгжмийн зохиолчдын хөгжим түүхийн эртний танхимд өнөөдөр цуурайтана. Мөн наадмыг үндэслэн байгуулагч уран сайхны удирдаач нэрд гарсан төгөлдөр хуурч Николай Петров тоглоно. Тэрээр Зэвсгийн үзэсгэлэнгийн танхимыг хөгжмийн төв болгож хувиргав. Оросын ба гадаадын нэр алдартай олон хөгжимчин энд тоглосон юм.