Дэлхийн томоохон дарвуулт хөлгийн нэг «Крузенштерн» Атлантыг дамнах экспедицид Калининградаас өнөөдөр гарч явна. Экспедицийг тэмдэглэлтэй гурван ойд зориулжээ. Эдгээр нь дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсаны 65, оросын загас агнуурын аж үйлдвэрийг үндэслэн байгуулсаны 90, оросын май загасны анхны экспедиц калининградын боомтоос Атлантикад гарсаны 60 жилийн ойнууд билээ. Урьд оросын нэрд гарсан тэнгисчин адмирал Иван Крузенштерны нэрэмжит дарвуулт хөлөг дэлхийг хоёр удаа тойрсон юм.