400 орчим хүн түүний дотор дөнгөж 23 эмэгтэй ба насанд хүрээгүй 6 хүүхдэд өршөөл үзүүлэх тухай ерөнхийлөгч Михаил Саакашвилийн зарлиг өчигдөр тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх шалтаг болжээ. Гүржийн хүний эрх хамгаалах онцгой эрхт төлөөлөгч Созар Субарийн оролцоотойгоор хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Шүүхийн шүдрага бүс шийдвэр үүнд бас нөлөөлсөн гэж тэрээр мэдээллээ. Өршөөл үзүүлэх тухай ерөнхийлэгчийн зарлиг ямар учраас залу эрэгтэйг алсан цагдаа нарыг хамаараад, улс төрийн учир шалтгаанаар шийтгэсэн хүмүүсийг хамрахгүй байгааг ойлгохгүй байна гэж Субари хэлэв.