Гурван настай охиноо франц эцгээс нь булааж авахыг оролдоод Унгарт саатуулагдсан оросын иргэн Ирина Беленькая францын «Журналь дю диманш» долоо хоног дутмын сэтгүүлд өгсөн ярилцлагдаа хууль бүс ажиллагаа огт явуулаагүй гэв. Хүүхэд маань надтай хамт байх ёстой гэж оросын шүүх шийдвэрлэсэн гэж тэрээр хэллээ. Өөр ямарч гарц байгаагүй болохоор би Лиза охиноо хулгайлсан гэж Ирина хэлжээ. Нөхөр маань гар буугаа гаргасан үед үл таних хоёр эрэгтэй надад тусласан гэж Ирина Беленькая мэдээлэв.