Хойд туйлаас барагцаалбал 100 км зайтай орших «Барнео» оросын арктикийн хөвөх станцийн туйлыг судлагачидад анх удаа галыг аваачлаа. 2009 оны 3-р сард нээсэн станц нь туйлыг судлах экспедицийг дамжин өнгөрүүлэх төв болж туйлруу явуулдаг. Бурхны өөрөө асдаг ариун галыг унэн шашины алдартны гайхамшигийн нэг хэмээн үздэг. «Крузенштерн» дарвуулт хөлөг Атлантыг дамнах экспедицид Калининградаас өнөөдөр гарч явна. Дэлхийн томоохон дарвуулт хөлгийн нэг «Крузенштерн» Атлантыг дамнах экспедицид Калининградаас өнөөдөр гарч явна. Экспедицийг тэмдэглэлтэй гурван ойд зориулжээ. Эдгээр нь дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсаны 65, оросын загас агнуурын аж үйлдвэрийг үндэслэн байгуулсаны 90, оросын май загасны анхны экспедиц калининградын боомтоос Атлантикад гарсаны 60 жилийн ойнууд билээ. Урьд оросын нэрд гарсан тэнгисчин адмирал Иван Крузенштерны нэрэмжит дарвуулт хөлөг дэлхийг хоёр удаа тойрсон юм.