Нийгэм, төр засгийн харилцааг өргөжүүлэх нь улс оронд тогтвортой байдлыг бэхжүүлэхэд шаарлагатай
Нийгэм, төр засгийн харилцааг өргөжүүлэх нь улс оронд тогтвортой байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай. Эдийн засгийн цочролын нөхцөлд энэ онц чухал хэмээн оросын шинжээчид үзэж байна. Дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд эдийн засаг төдийгүй Орос улсын улс төрийн системд өөрчлөлт шинэчлэлт шаардлагатай байна гэж тэд үзэж байна. Энэ систем муу байгаагаас өөрчлөлт хийх гэж байгаа хэрэг биш юм. Харин ч эсрэгээр өнөөгийн улс төрийн системийн ачаар улс орон олон жил баруун, зүүн тийш савалсны эцэст тогтоод байна. Харин хямарлын үед энэ системд шинэ шаардлага гарч байна гэж Москвагийн улсын их сургуулийн нийгмийн системийн хүрээлэнгийн орлогч захирал Дмитрий Бадовский үзэж байна.
Хямарал дэгдэх хүртэл хэрэгжиж байсан улс төрийн хөгжлийн загварт манай улс төрийн систем хангалттай зохицож байсан. Илүү нөөц, мөнгийг хуваарилахад үндсэн бодлого чиглэж байв. Нийгэм сүүлийн жилүүдэд улс төржихөө больсон юм. Тэдэнд мөнгө олох, ажил албандаа ахих боломж гарч, улс төрийн төлөөлөлд хандах хандлага эрс буурчээ. Улс төрийн энэ системд хүчтэй эрхийн либераль нам дутагдаж байсан юм. Нийгэмд ийм хэрэгцээ гаргаагүй байлаа. Одоо байдал өөрчлөгдөж байна. Улс төрийн системд тодорхой нийгмийн хүсэлт, улс төрийн тодорхой ашиг сонирхол дуулдаж эхлэх тэр мөчид жинхэнэ улс төр бий болдог. Улс төрийн системийн намд итгэх итгэлийг сэргээх нь хамгийн чухал билээ. Улс орны удирдлагууд өнөөгийн улс төрийн системийн намд итгэх итгэлийн хэсгийн төлөөллөөс хамаарна. Үүний тулд эдгээр намын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнийг яаж хийх вэ? Өнөөгийн байдлаар “Нэгдсэн Орос улс” нам тодорхой хэмжээгээр улс төрийн дорвитой хүчний статуст нэр дэвших боломжтой. Улс төрийн үйл явцад оролцогч бусад нам үндсэндээ төр засгийг шүүмжлээд сууж байна. Эдгээр нам хэтдээ төр, нийгмийн харилцаанд жинхэнэ зуучлагч болж болох юм. Хамгийн гол нь харилцааг өргөжүүлж, улс төрийн системийг илүү уян хатан болгох хэрэгтэй. Нэг намын оронд хоёр эсвэл гурван нам нийгмийн бүлгийг илүү төлөөлнө. Нэг бус хоёр илт тэргүүлж байгаа улс төрч байвал сонгоход илүү дөхөмтэй. Улс төрийн системийг хөгжүүлэхэд төр засаг улс төрийн үйл явцын соёлжсон хүрээг тодорхойлох үүрэгтэй. Шилжилтийн хувьслын шинжчтэй удирдавал хүчнүүд дүүжмэгийн эрчийг гаргаж чадахгүй. Тогтвортой байдал анхнаасаа бэлэн, давагдашгүй хүчин биш юм. Нөхцөл байдалтайгаа уялдуулж үүнийг хадгална. Тийм биш бол зогсонги байдалд орж болохыг ЗХУ-ын туршлага бэлхэнээ харуулж байна. Нийгэм, төр засгийн харилцааг өргөжүүлэх нь улс оронд тогтвортой байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай. Эдийн засгийн цочролын нөхцөлд энэ онц чухал хэмээн оросын шинжээчид үзэж байна. Дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд эдийн засаг төдийгүй Орос улсын улс төрийн системд өөрчлөлт шинэчлэлт шаардлагатай байна гэж тэд үзэж байна. Энэ систем муу байгаагаас өөрчлөлт хийх гэж байгаа хэрэг биш юм. Харин ч эсрэгээр өнөөгийн улс төрийн системийн ачаар улс орон олон жил баруун, зүүн тийш савалсны эцэст тогтоод байна. Харин хямарлын үед энэ системд шинэ шаардлага гарч байна гэж Москвагийн улсын их сургуулийн нийгмийн системийн хүрээлэнгийн орлогч захирал Дмитрий Бадовский үзэж байна. Хямарал дэгдэх хүртэл хэрэгжиж байсан улс төрийн хөгжлийн загварт манай улс төрийн систем хангалттай зохицож байсан. Илүү нөөц, мөнгийг хуваарилахад үндсэн бодлого чиглэж байв. Нийгэм сүүлийн жилүүдэд улс төржихөө больсон юм. Тэдэнд мөнгө олох, ажил албандаа ахих боломж гарч, улс төрийн төлөөлөлд хандах хандлага эрс буурчээ. Улс төрийн энэ системд хүчтэй эрхийн либераль нам дутагдаж байсан юм. Нийгэмд ийм хэрэгцээ гаргаагүй байлаа. Одоо байдал өөрчлөгдөж байна. Улс төрийн системд тодорхой нийгмийн хүсэлт, улс төрийн тодорхой ашиг сонирхол дуулдаж эхлэх тэр мөчид жинхэнэ улс төр бий болдог. Улс төрийн системийн намд итгэх итгэлийг сэргээх нь хамгийн чухал билээ. Улс орны удирдлагууд өнөөгийн улс төрийн системийн намд итгэх итгэлийн хэсгийн төлөөллөөс хамаарна. Үүний тулд эдгээр намын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнийг яаж хийх вэ? Өнөөгийн байдлаар “Нэгдсэн Орос улс” нам тодорхой хэмжээгээр улс төрийн дорвитой хүчний статуст нэр дэвших боломжтой. Улс төрийн үйл явцад оролцогч бусад нам үндсэндээ төр засгийг шүүмжлээд сууж байна. Эдгээр нам хэтдээ төр, нийгмийн харилцаанд жинхэнэ зуучлагч болж болох юм. Хамгийн гол нь харилцааг өргөжүүлж, улс төрийн системийг илүү уян хатан болгох хэрэгтэй. Нэг намын оронд хоёр эсвэл гурван нам нийгмийн бүлгийг илүү төлөөлнө. Нэг бус хоёр илт тэргүүлж байгаа улс төрч байвал сонгоход илүү дөхөмтэй. Улс төрийн системийг хөгжүүлэхэд төр засаг улс төрийн үйл явцын соёлжсон хүрээг тодорхойлох үүрэгтэй. Шилжилтийн хувьслын шинжчтэй удирдавал хүчнүүд дүүжмэгийн эрчийг гаргаж чадахгүй. Тогтвортой байдал анхнаасаа бэлэн, давагдашгүй хүчин биш юм. Нөхцөл байдалтайгаа уялдуулж үүнийг хадгална. Тийм биш бол зогсонги байдалд орж болохыг ЗХУ-ын туршлага бэлхэнээ харуулж байна.