ЮНЕСКО-ийн 1983 онд гаргасан шийдвэрээр өнөөдөр түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгалын олон улсын өдөр тэмдэглэх болсон. Москва энэ өдрийг Федор Шехтелийн нэрийн дор тэмдэглэж байна. Оросын нэрд гарсан архитекторч мэндэлсний 150 жилийн ой энэ зун тохионо. Уран гартны барьсан гайхалтай барилга байгууламж өнөөдөр 4-р сарын 18-нд Москва хотынхонд үүд хаалгаа нээнэ. Энэ байгууламжууд 19-20-р зууны адагт Москва хотын давтагдашгүй төрхийг бүрдүүлсэн билээ. Шехтелийн төслөөр Москвагийн уран сайхны нэрд гарсан театрыг байрьсан юм. Энэ театрт тайзны агуу шинэчлэгч Константин Станиславский гайхамшигт санаагаа туурвисан билээ. Үүнээс гадна Ярославын төмөр замын вокзал, лютераны кирх, гэгээн Покров Богородицийн сүмийг барьж байгуулжээ. Федор Шехтель нийслэлийн гудамжнаа ямар гайхалтай харш барьж, бидэнд өвлүүлэв ээ? Энэ л бүтээлээрээ тэр “оросын шинэчлэлийн эцэг” алдартай болсон. Архитекторч өөрийн суух харшаа неогитик загвараар зураг төслийг нь хийсэн юм. Москва хотын төвд дундад зууны үеийн багахан хэмжээтэй цайз бий боллоо. Энэ жил хүмүүс анх удаа энэ цайзад орох боломжтой. Шехтелийн байшинг сонирхох нь танин мэдэхүйн багагүй ач холбогдолтой хэмээн Москвагийн түүхийн өвийн хорооны дарга Наталья Логинова ярьж байна. Хүмүүст энэ объектуудын талаар ярьж таниулах талаар бид аялалын тайлбарлагчидтай тохиролцсон гэж тэрээр ярив. Үүнээс гадна Кропорткинскийн нарийн гудамжны Дерожинскийн байранд Федор Шехтельд зориулсан үзэсгэлэн нээж байна. /Одоогоор энэ байранд Австралийн элчийн сайдын яам байрлаж байна./ Москва хотынхон Шехтелийн архитектурыг сонирхох явцдаа нийслэлийн түүхийн олон объект тэр дундаа Шехтелийн барилгын сэргээн засварлах ажлын чанарыг үнэлэх нь гарцаагүй. Хотын яг төвд Тверийн нарийн гудамжинд орших Смирновын байрыг гайхалтай сайн сэргээн засварласан. Архитекторч сонгодог харшийн гадна төрхийг эвдэлгүй доторхи зайг тэлж, “эртний Египет” эсвэл “Италийн барокко” орчин үеийн загвараар чимэглэв. Москвагийн хаалттай түүхэн дурсгалт газар, музейг өнөөдөр үнэ төлбөргүй үзэх боломжтой. Үүнийг үзэх хүсэлтэй хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ аялалд урьдчилсан байдлаар бараг 3 мянган хүн бүртгүүлжээ.