Христос амь орсон ариун баярын өмнө хамба лам Крутицкий  Коломенский Ювеналий  уламжлал ёсоор “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
Хамба лам баярын мэндчилгээндээ христийн шашинтнууд үр хүүхдээ хүмүүжүүлж, тэдний зүрх сэтгэлд хайр энэрэлийг шингээх үүрэгтэй хэмээн сануулав. Үнэн алдартны шашинтан бид өсч бойжиж байгаа хойч үедээ итгэл шүтлэгийн үнэт зүйлээ өвлүүлж, Евангелийн буянт сургаалиар хүмүүсийн зүрх сэтгэлд бурханыг хайрлах сэтгэл суулгаж, нүгэл хилэнцээс хол байхад туслах хэрэгтэй. Хүүхдүүд хэлж ярисныг хурдан хүлээж авдаг. Цагаан дээр бичсэн шиг хүүхдийн сонссон бүхэн сэтгэлд нь үлддэг гэж хамба Ювенлий сануулав. Хүүхдийг анхнаас нь нүгэл хилэнцээс хол байлгаж, зөв замд нь чиглүүлж чадвал хожмоо өөрийнхөө хүслээр муу муухай зүйлд уруу татагдахгүй. Учир нь хүмүүжил нь сайн сайхан үйлс бүтээхэд түлхэнэ.
Өөрөө үлгэр дууриалал болох нь хүмүүжлийн хамгийн шилдэг арга. Москвагийн сүм хийдийн хамба Ювеналий “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдод хандан Христос амь орсон баярыг тохиолдуулан мэндчилэхдээ, амьдралд хэрэгжүүлэхгүй бол хоосон бишрэл шүтлэг болно хэмээн архад Иаковын хэлсэн үгийг давтав. Биднийг сорьсон нөхцөлд тусламж хэрэгтэй хүмүүст материаллаг байдлаар тусалж чадахгүй ч, өөрсдөө ядуу зүдүү байсан ч, амьдралд итгэх итгэлгүй болсон хүнийг зоригжуулж, тайвшруулж, сайн сайхан үгээр дэмжих хэрэгтэй гэж хамба лам Ювеналий хэлэв.
Бурхан биднийг ивээж, түүний ариун сургаалийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлэхийг Москвагийн сүм хийдийнхамба лам Коломенский Крутицкий Ювеналий “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдод хандан хэлсэн мэндчилгээнийхээ төгсгөлд хэлэв.