Умард Солонгосын Йонбен дахь эрдэм шинжилгээ судалгааны төвийн цөмийн объектыг жагсаалаас гаргахад оролцсон америкийн сүүлчийн мэргэжилтэн өнөөдөр тус улсаас явж байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээгээр тохиролцсоны дагуу АНУ-ын шинжээчид тэнд 2007 оны 11-р сараас ажиллаж байгаа юм. Умард Солонгос 4-р сарын 5-нд пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасан тогтоол баталсныг Пхеньян эсэргүүцэж, зургаан талын яриа хэлэлцээнээс гарч байгаагаа зарласан юм. МАГАТЭ, америкийн шинжээчдийг богино хугацаанд БНАСАУ-аас гарахыг мэдэгджээ.