Сөрөг хүчний Виктор Янукович Украины ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгчөөсөө илт давуу байдлаар түрүүлж байна. Түүнийг сонгогчдын 25 гаруй хувь нь дэмжиж байгаа нь одоогийн ерөнхий сайд Юлия Тимощенко, парламентын дарга асан Арсений Яценюк нараас бараг хоёр дахин их байгаа нь санал асуулгын дүнгээс тодорхой байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 2 хүрэхгүй хувь нь Одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенкогийн төлөө санал өгөхөд бэлэн байна. Украины ерөнхийлөгчийн сонгууль 10-р сарын 25-нд болно.