0Тринидад болон Тобагод болсон дээд хэмжээний уулзалтаар Кублын сэдэвийг онцлон хөндлөө. АНУ-ын зүгээс Кубад хориг арга хэмжээ авсаар байгаа нь утгагүй хэрэг хэмээн Аргентины ерөнхийлөгч Кристина Киршнер уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама форумын үеэр хэлсэн үгэндээ Кубын засгийн газартай өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Дээд хэмжээний уулзалтын үеэр тэрээр америкийн империализмыг тууштай шүүмжлэгч Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавестай гар барьж байв. Хэвлэлийн албаны гэрэл зураг дээр хоёр орны ерөнхийлөгч бие биедээ албаар инээмсэглэн гарчээ.